Sonin hachin zuils ee gej...

Lektsiin tsag

Би 3-р курсын оюутан. Эдийн засагч болно. Намрын л нэгэн өдөр байлаа. Өглөөний 9-н цагт сургуулийн дуу шуугиан нам гүмээр солигдож, лекцийн цаг эхэллээ. Москвагаас ирсэн эдийн засгийн ухааны доктор, профессор багш маань бидэнд лекци уншина. Анги чив чимээгүй, танхимд 70 биш 7 оюутан байгаа юм шиг л...

Орчин үеийн эдийн засгийн систем глобалчлал дээр гишгэн шат ахиж байна. Даяаршлыг та бүхэн эдийн засгийн үүднээс харж, өөрсдөдөө ашигтай байдлаар “зөвхөн өөртөө” үйлчлүүлж сурах хэрэгтэй. Энэ бол эдийн засагч хүний нэн түрүүнд бодож явдаг “ашиг” дээр тулгуурлан та бүхнийг боловсруулах хамгийн эхний алхам байх болно...

гэх мэтчилэн түүний хэлэх үг бүр бидний чихэнд нэвчиж байлаа. Зарим нь үйл хэрэгтээ ашиглаж болох талаар бодож суухад зарим нь завсарлах цагийг хүлээж сууна. Оюутнууд л шүү дээ.

Яагаад ч юм бэ, багшийн лекцийг сонсож суухад олон зүйл бодогдох агаад бидний толгойны өвчин болсон “Эх орны хөгжил” –иын тухай ч зурс зурс орж ирэн, олон санаа, хийж болох зүйлс санагдаж суулаа. Орос улсын зах зээлийн нийгмийг тогтворжуулсан туршлагаас энэ хүн бидэнд ярина, олон зүйл зөвлөнө, сануулна.

Дэлхийн эдийн засаг удахгүй хятад улсаас хараат болно. Үндэстэн дамнасан хүчирхэг бизнесийн байгууллагууд олноороо байдаг боловч 1,5 орчим млрд хүн амтай дорнодын их гүрэн, түүний үйлдвэрлэл үйлчилгээ бөмбөрцөг дэлхийн эдийн засгийг залгих болно. Саяхан Шанхайн олон улсын банкинд гадаад валютын ханш яльгүй өөрчлөгджээ. Гэтэл уг өөрчлөлт Их Британийн Лондонгийн банкны ханшийн бодлогод ихээхэн нөлөөлсөн байна.

Залуус минь ээ! Асар их боломжийн уурхай – Хятадын зах зээлээс зуураад авахсан гэж бодогдохгүй байна уу?...

Багшийн яриа ахиад л чих дэлсэнэ. Дуу нь намуухан, бодлогширсон царайтай багш: “Манай 2 хөрш улс ажиллах хүч солилцох тухай гэрээ байгуулаад, олон хятад иргэн ОХУ-руу илгээгдсэн байна.”  Түүний яриа хэсэг завсарласнаа үргэлжлүүлэн,  “Солонгосын олон ангит Им Сан Уг гэдэг киног үзсэн байх. Эндээс харахад тус улсын бизнесийн хөгжил, худалдаа, дэлхийн зах зээлд нэвтэрсэн гол түлхүүр нь манай өмнөд хөрш хятадын зах зээл байжээ.”  гэлээ.

Үг бүр нь бодолд нэгийг ургуулж, сэтгэлд хоёрыг сануулсан дэлхийн эдийн засгийн хичээлийн лекци үргэлжилсээр...

 

 


Сэтгэгдэл үлдээх

00:21 , 2010-04-09 .. Бичсэн: Зочин
h







17:14 , 2008-10-24 .. Бичсэн: galbaatar
Хятадыг бүхл талаар судлах нь ээ, эрх зүйн талаас нь бид судлах ёстой тухай манай багш нар ойлгуулж байгаа. /МУИС-ХЗС-ОЛОН УЛСЫН ЭРХ ЗҮЙН ОЮУТАН/

ӨНӨӨДӨР АНУ-Д БОЛЖ БАЙГАА ЗҮЙЛ ОРОСОД ТОХИОЛДООГҮЙ БАЙГАА, ӨНӨӨДӨР МАРКС, ЭНГЕЛЬСИЙН ҮЗЭЛ САНААГ СУДЛАХ НЬ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ БОЛООД БАЙГАА ЮМ БИЛЭЭ.

ӨНГӨРСӨН БҮХЭН ИРЭЭДҮЙТЭЙ ХОЛБООТОЙ ГЭЖ БАЙГАА happy

{ Сүүлийн хуудас } { 8 -р хуудас Нийт хуудасны тоо: 8 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

http://www.ozone.mn
http://internom.mn
http://www.open-government.mn/mn/index.php
http://yep.mn/

Ангилалууд


Сүүлийн бичлэгүүд

Хувийн санхүүгээ авч явах 12 тулгуур элемент
Hyatad gedeg ug mongolchuud bidniig nerlej baijee
Mongolchuudiin tuuh haanas ehlew?
Bid bugd Hyataduud...
Soyombiig halah tsag bolson...

Найзууд

Tsogtbaatar




:-)
 
xaax