Sonin hachin zuils ee gej...

Bidnii baharhal -Mongol

Урьд нь би монгол хүн болохоор Монголоороо бахархана, гэж боддог байлаа. Монголчууд бид агуу их түүх, ёс заншил, монгол соёл, ахуй (нүүдлийн иргэншил)-аараа их бахархдаг хүмүүс. Бас цөөхөн хүн амтай болохоор бусад орны хүмүүстэй хэт ойр байвал цус холилдож, цэвэр монгол – халх цус устах аюул ойрхон байдаг. Тиймдээ ч урт удаан түүхийн турш манай улстай байнга тэмцэлдэж, бас ч  гаруй жил биднийг эзэгнэж байсан хятад хүмүүст их дургүй. Монгол улсыг хэдхэн тархай аймаг, хүчирхэг гүрэн, задарсан нэгдсэн улс байсан бүхий л хугацаанд тухайн үеийн хятад улс манайхтай байнга улсын хил зааг, соёл иргэншил гэх мэт бүхий л талаар харилцан тэмцэлдэж, бие биенээ дийлж дийлэгдэж явсан.  3 сая орчим хүн амтай одоогийн Монгол улс Манж Чин Гүрний колони байх хугацаанд “тэдний ухаалаг” бодлогын үр дүнд 400 мянгуулаа болоод байсан билээ. Магадгүй манай үндэстэн мөхлийн ирмэгт очсон гэж хэлэхэд буруутгахгүй байх. Харин Монгол Улс арай гэж хятадын дарлалаас гарч, Оросын иргэний дайны сүрэн дор Улсын Автономит эхээ зарлаж чадсан боловч 1921 онд алив сайн сайхан ирээдүйг харан баясаж ЗХУ-ын дагалдагч улс болсоныхоо хариуд Социалист лагерийн толгойлогч уг том гүрний мэдэлд улстөрийн гарцаагүй байдлын эрхэнд шилжсэн. 70 жилийн хугацаанд БНМАУ-ын засгийн газар, түүний удирдлага ахиад хүссэн хүсэл, зорьсон зорилгодоо хүрч чадсангүй. Өөрөөр хэлбэл улсаа өөрсдийн мэдлээр захирч чадалгүй, ОХУ-ын шаардлага, дарамт, далд бодлогоор газар нутаг, хэд хэдэн бага ястнаа бэлэглэж, 38000 гаруй язгууртан, сэхээтнүүдээ хомоорголон хядаж байсан билээ. ЗХУ-аас шууд хамаарч амьдарсан Монголын 1 өдрүүд 70 жил үргэлжилж, хүн ам ч тэр чигээрээ социалист сургаалиар хүмүүжиж, үндсэрхэг үзлээ бараг алдсан гэхэд болно. 800 жил, 2000 жилийн тэртээгээс бүрэлдэн тогтсон монгол заншил, шашин шүтлэг, ертөнцийг үзэх үзэл тэрчигээрээ өөрчлөгдөх буюу үгүйдээ л хүн амын ихэнхи хувьд мартагдах үйл явцад энэ 70 жил хангалттай байжээ. Учир нь энд 2 үеийн үр хүүхэд хүмүүжиж амжсан.

Харин 1990-ээд оноос л Монгол Улс арайхийн ардчиллын босгыг алхаж, жинхэнэ утгаараа бие даасан улс болж эхлэв ээ. Өөрөөр хэлбэл нийт 300-гаад жилийн дараа л Чингисийн Их Монгол гүрэн ахин удирдлагын системээ өөрсдөө зхиож эхлэв. –н зууны туршид урьдын их гүрний агуу чадвар, бодлого, удирдах ур чадвар алдагдаж амжихгүй гэж үү?

Тэгээд ч уг хувьсгалаас хойш 17 жил өнгөрөхөд манай нийгэмд урьдчилан тооцоолж чадахааргүй олон олон асуудлууд ахин төрсөөр л байна. Дээр нь харийн удирдлагаар олон зуун жил чиглүүлэгдэж, хавчигдаж, дэлхийн соёл, үйлдвэржилт, дэвшилтээс тусгаарлагдаж байсан Монгол Улсын иргэдийн толгойд удирдлагаа эсэргүүцэх, гаргасан дүрэм журмыг үл ойшоох зэрэг хиймэл заншил тогтжээ (Чингис Хааны үед ямар байсан талаар санагтун!).  Учир нь аливаа 1 улсын иргэд харь орны эрхшээлд ороод ирэхээрээ үндсэрхэг үзэл нь улам бэхжиж, харийнхны гаргасан тушаал, шийдвэр, хууль зэргийг дор бүрнээ эсэргүүцэж, эх орноо гэцгээдэг. Гэвч энэ сэтгэлзүй нь даамжирч болдог талтай. Өөрөөр хэлбэл анхандаа эх оронч үзлээсээ болж удирдлагынхаа эсрэг зогсдог байсан ард түмний сэтгэхүй яван явсаар ямар ч хүнд удирдуулах сонирхолгүй болж, “удирдлага” гэдэг үгийг “эсэргүүцэх” гэдэгтэй холбон ойлгодог болчих талтай. Энэ мэтчилэн бидний сэтгэлзүй, эх орноо гэсэн сэтгэлийн сэдэл зуун зууны турш, үе үеийн хүмүүсийн дунд байнга хувьсан өөрчлөгдсөөр ирсэн.

Үүний үр дүнд өнөөдөр шинэхэн улс маань хөлөө олж чадахгүй, дөнгөж л хөлд орохын өмнөх шиг олон туршилтууд хийж байна.

Гэтэл би энэ бүхнийг мэдсээр байж, “Монголоороо бахархана” гэж боддог байлаа. Яагаад юм бол оо? Би өөрөө ч мэдэхгүй л байна. Магадгүй өнөөдөр Монгол залуусын үндсэрхэг үзэл эрчимтэй сэргэж байгаатай л нэгэн адил, миний үзэл ч бас тийм л байсан байх.

Гэтэл бид тусгаар улсаараа бахархах хэрнээ, тэр бахархал нь “хов хоосон юм” гэж бодогдох боллоо. “Монголоороо” бахархаад, “Бид тэнгэрлиг монголчууд” гэж ярих бүх монголын ард түмэн чухам эх орны төлөө юу хийж байна вэ? гэсэн асуулт гарч ирээд байх юм. Хоолой зангирмаар ч юм шиг. Жишээ нь: Гудамжинд хайс тавиад, хориглоод байхад заавал давж ороод, тарьсан зүлэг, ургасан модыг нь сүйдлээд байгаа тэр хүмүүс, их л мөнгөтэй юм шиг янз бүрийн ундаа жүүс, чихэр жимсээр хүүхдээ баярлуулчихаад тэдэнд “ямар нэгэн сайн үлгэр дууриал” үзүүлэн цаас, гялгар уутыг нь гудамжаар шидлэх тэр хүмүүс, улсын төлөө биш өөрийнхөө төлөө амьдардаг эгэл хүн төрөлтөн ч гэлээ улс нийгэм, иргэдийнхээ өмнө хариуцлага, үүрэг хүлээчихээд албан тушаалаа хувьдаа завшиж яваа тэр хүмүүс, үр хүүдийнхээ толгойд зөв бодол суулгаж чадахгүйгээр үл барам тэднийгээ үлгэрлэн дууриалгаж буруу замаар уруу татаж байгаа тэр хүмүүс, ийм нийгмийг байгуулчихаад үр хүүхдээ хохироож байгаа тэр хүмүүс, байгалиа устгаж үр хойчоо үгүйрүүлж байгаа бид – “хүмүүс”, эх орноороо ам бардам бахархаж чадахгүй байгаа над мэтийн “хүмүүс”! Бид юу хийж байна вэ?

Ингэж бодохоор үндсэрхэг үзэл маань хов хоосон санагдаад. Магадгүй олон бүтээлч хүмүүс байгаа л байх. Гэвч нийгмийн масс ийм л байна.

Тэгээд би бодохдоо монголын өнөөгийн залуус бид өөр өөрсдийнхөө хийж байгаа шинэлэг санаа, үлгэр дууриалал болгоноор, үйл ажиллагаагаараа, ер нь товчхондоо гэвэл, олж авч чадах боловсрол, мэдлэг, соёлоороо бахархаж байя гэж бодлоо.

Залуус бидний гарт эх орон, элгэн садан, ирээдүйн “Монгол” байна. Бид өөрсдийгөө хөгжүүлсэнээр эх орноо хөгжүүлж, төрөө зөв авч явах болно.

Хүн болгон өөр өөрсдийнхөө чадал чинээгээр хийж бүтээчихээд, сэтгэлгээгээ цэгцрүүлж, боловсрол соёлтой болчихоод, оюуныхаа чадлаар эх орноо хамтран хөгжүүлчихээд “Бид өөрсдөөрөө бахархаж байна” гэж хэлэх буюу цаад утгаараа “Бид Монголоороо бахархдаг” гэж хэлцгээе л дээ.    


Сэтгэгдэл үлдээх

22:44 , 2024-02-29 .. Бичсэн: Зочин
баярлах

Bid mongol hun

17:28 , 2021-12-06 .. Бичсэн: Namuunaa (зочин)
Tanii zohin bichleg ih taaladlaa 😍😍😘😘

08:30 , 2021-09-03 .. Бичсэн: Зочин
Mongolooroo baharhay

17:12 , 2018-04-04 .. Бичсэн: Зочин
bi odoo 4 dugeer angi 3 dugaar ulirliin daalgavar deer MONGOL BAHARHAL nertei zohion bichleg bicheerei geseh ym bi teren deer ooriinhoo bodloor bichsen ymldaa gehdee bi googleer orood MONGOL BAHARHAL gej yu ym be gedgiig medeh geed orson ym l daa getel shal oor ym baidag ym baina gehdee bi MONGOLOOROO BAHARHADAG


19:08 , 2018-02-24 .. Бичсэн: Зочин
gulugduudee zail

22:22 , 2017-11-21 .. Бичсэн: munkhuu (зочин)
Energy uheer saipan medeelel Bains shu


20:10 , 2016-09-13 .. Бичсэн: Зочин
mash goy zvil bn


02:26 , 2015-01-02 .. Бичсэн: erdenechuluun (зочин)
Unende mini suulin 2jil dotroon oriloj bga gaslalin heseg bla iluu ihiig buh mongolin omno hashgirmaar bna bidni uhamsariig hirtuulj mohooh gesen hariin gurni suulin bodlogo alsuur bidnig oorstoorn udmin ustguulhan onoodrin oliig bodsoor margaashin undseen uhaj duusgah setgehuite bolj bgashuu bid

16:37 , 2014-02-16 .. Бичсэн: anujin (зочин)
ene mash ih utgatai saihan buyu goe medeelel bna


17:21 , 2013-01-26 .. Бичсэн: Зочин
bi hulgaillaa shuu ha ha kkkkkkkkkkkkkkk


ард

22:38 , 2012-12-14 .. Бичсэн: Зочин
манжид эзлэгдээгүй колони байгаагуй хараат вассали улс байсан туух сайн мэддэггүй л хун бна

bas surteil iiiiin uhaalag l hun ainaaa

15:54 , 2012-09-02 .. Бичсэн: Зочин
тормолзох тормолзох тормолзох тормолзох тормолзох тормолзох

12:41 , 2012-03-03 .. Бичсэн: noen (зочин)
ярзайтал инээх bi bagshidaa uzuuj bolno bezdee


weell

16:24 , 2011-09-14 .. Бичсэн: enhbilguun
zov bodol baina shuu saihan helle.good luck тэврэлт гоё шүү тэврэлт

13:46 , 2010-10-16 .. Бичсэн: mj (зочин)
hey goe l bna shv zaluusaa

{ Сүүлийн хуудас } { 7 -р хуудас Нийт хуудасны тоо: 8 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

http://www.ozone.mn
http://internom.mn
http://www.open-government.mn/mn/index.php
http://yep.mn/

Ангилалууд


Сүүлийн бичлэгүүд

Хувийн санхүүгээ авч явах 12 тулгуур элемент
Hyatad gedeg ug mongolchuud bidniig nerlej baijee
Mongolchuudiin tuuh haanas ehlew?
Bid bugd Hyataduud...
Soyombiig halah tsag bolson...

Найзууд

Tsogtbaatar




:-)
 
xaax