Sonin hachin zuils ee gej...

Soyombiig halah tsag bolson...

Өнө удаан жилийн түүхт Монголчууд бидний Их хаан Чингис хиад – боржигин баймгаас гаралтай гэдгийг хэн хүнгүй мэдэх байх. Хэрэв та санаж байгаа бол хиад аймгийн сүлд нь “Цагаан шонхор” шувуу байдаг. Монголын Нууц Товчоонд “Цагаан Шонхор шувуу нар, сарыг атган ирээд алган дээр минь буув гэж зүүдэллээ. Зүүдний учир ийм байж...” гэж худ ураг Дэй Сэцэн Есүхэй Баатарт хэлдэг шүү дээ. Эртнээс ийн  хүндэтгэн үзэж сүлдээ болгосон цагаан шонхор шувуу нь ер бусын эрч хүч, эрэлхэг зоригтой, бүхнийг ялан дийлэгч, ихэмсэг бардам шинжтэй гэнэ. Хүн адил ухаантай, сүргэлэн явахдаа удирдагч, түшмэл, харц гэж хэлж болохуйц эгэл хүний нийгмийн адил нарийн зохион байгуулалттай амьтан гэнэ. Энэ талаараа хүнтэй адил ухаалаг, өндөр зохион байгуулалттай юм. Энгийн нүдэнд үзэгдэмгүй хөх тэнгэрийн өндөрт дүүлэн нисэгч энэ шувуу дунд зэргийн л биетэй боловч араатан амьтан, бүргэд шувууг барьж иддэг агаад хэзээ ч үхсэн амьтны сэг зэвээр хооллодоггүй. Маш сэхүүн, ихэмсэг. Чингисийн хөх монгол эрэлхэг Цагаан Шонхор шиг эрэмгий дайчин, бүхнийг ялан дйилэгч, басхүү омгорхог, бас хүчирхэг байсаан. Харин 1686 онд шашин төрийн зүтгэлтэн Г.Занабазар соёмбо үсгийг зохиосноор хүчит цагаан шонхорын дуулийг монголчууд бид шинэ орж ирсэн шарын шашнаар солин, мартагнаж орхисон нь харамсалтай. Г.Занабазар шашин төрийн нэрт зүтгэлтэн гэгдэх боловч үнэн хэрэг дээрээ эх орны эх орны тусгаар тогтнолын төлөө хийсэн зүйлгүй гэж ярьдаг хүмүүс ч бий. Тэрээр Манжийн Энх-Амгалан хаантай ойр дотноор сүлбэлдэж, уламжлалт бөөгийн шашин, их сүлд Цагаан Шонхор гэхчлэн омгорхог Монгол хүний цөс ихт, халуун цусыг үргэлжид булиглуулан байсан өв соёл болгоныг харийн бурангуй шашин, юу нь үл мэдэгдэх шинэ соёмбо үсгээр сольж орхисон гэнэ. Соёмбо үсгийг зохиосноос хойш Монгол Улс маань эрс уруудаж яваа гэж ярих агаад үнэхээр ч юм уу, тохиолдлоор ч юм уу, цаг хугацаа нь таарах ажээ. Басхүү гоё сайхнаар тайлбарладаг Соёмбо тэмдгийг энгийн хүний нүдээр харахад, нүд нь эргэлдсэн хөөрхий хос загас дээшээ, доошоо, баруун, зүүнгүй бат бөх хана хэрмээр гарах ч газаргүй хашигдсан агаад, дээшээ нар, сар, гал гурав хол /хос загас, нар сар гал гурвын дунд нь доошоо чиглэсэн хана байгааг анзаараарай/ , доошоо газар хатуу үнэхээр өрөвдөлтэй. Хоёр талынх нь хана нилээд өргөн, хүчирхэг харагдана. Манай хөрш хоёр улс биднийг шахан, гарах газаргүй болгоод байгаа ч юм шиг харагдаад, үндэсний үзэл буцлах юм...  Гэвч Соёмбо үсгийг зохиоход хүргэсэн улс төрийн түүхэн учир шалтгаан байсан гэж ярих хүмүүс цөөнгүй бөгөөд ном, товхимолууд ч их байдаг. Тэндээс үзвэл, тухайн үед Монгол улс тарж бутран, Манжид эзлэгдэх нь гарцаагүй болсон байсан бөгөөд үүнийг урьдчилан харсан Г.Занабазар хятадын Энх-Амгалан хаантай /жич: Энх-Амгалан хаан монгол эхээс гаралтай тул манайд их элгэмсүү байсан гэнэ/ холбоотой байж, асар олон хүнтэй Манж Чин гүрний соёл иргэншлийг монголд нэвтрүүлэхгүй байх талаар ихэд анхаарсан байна. Монгол бөөгийн, Хятад бумбын шашинтай. Монголын шашин, соёлыг хятадад дэлгэрүүлнэ гэдэг худлаа, хятадын шашин, соёлыг  монголд дэлгэрүүлвэл их аюултай байдалд орох байсан учраас гуравдагч шашин, бичгийн соёлыг оруулж ирэхээр болжээ. Ингээд Төвдийн шарын шашин, шинээр зохиосон Соёмбо үсгийг нэвтрүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, энэ зохиогдмол Соёмбо тэмдгийн нэр нөлөөгөөр халхавчлан Монголчууд хятадын соёлын довтолгооноос зайлсхийж байжээ. Гэвч, өнөө үед бидэнд тавигдах хамгийн том асуулт бол: Бид өнөөдрийг хүртэл Манжид эзлэгдсээр байгаа билүү? Бидний өв соёл түгэн дэлгэрэх боломж хязгаарлагдсаар байгаа билүү? Нэгэнт бид өв соёлоо сэргээж, “Монгол”-оо гэсэн сэтгэл, монгол уламжлалаараа хөгжих гээд байгаа юм бол, юуны түрүүн Монгол үндэсний бичиг соёл, төрийн их бэлгэ тэмдгээ сэргээе! Хүчит Цагаан Шонхорын эр зориг “бид”-ний зүрхийг ч зоригжуулж, зөв ухааныг сэргээнэ гэдэгт итгэнэм. 

Сэтгэгдэл үлдээх

21:36 , 2008-10-24 .. Бичсэн: xvv
Мухар сүсэг гэдэгтэй санал нэг байна...

Харин хамгийн доор бичигдсэн Монгол үндэсний ~бичиг~ соёлоо сэргээе гэдэгтэй санал нэг байна. Монгол бичиг үсгээ сэргээхэд эдийн засгийн хувьд их алдагдалтай боловч бидний хувьд мөнгөөр үнэлэгдэшгүй ариун нандин зүйл бол тэр соёмбо дөрвөлжин аль ч үсэгтэй тэмцээд үлдээд ирсэн Монгол бичиг маань гэж боддог...

19:14 , 2008-10-24 .. Бичсэн: ketchup (зочин)
соёмбыг өөрчилснөөр монгол учиргүй хөгжөөд эхлэнэ гэж бодохгүй байна. ийм ялих шалихгүй хэрнээ харин ч гэж эдийн засаг, хүнд сурталийг нэмэгдүүлэх, энгийн хүмүүсийн амьдралд чөтөр тушаа гай болох иймэрхий зүйлсийг энгийн бид бодоод байх хэрэг байхгүй болов уу. том том хашгирцгааж байгаад л буянт ухааг чингис хаан, сүүлдээ бүр төрийн дууллыг ч солилоо. ашиг тус нь юу байгаам бэ???. бидэнд өөр юун түрүүн хийж санаж сарвайх олон зүйлс байгаа байлтай. ганцхан соёмбыг өөрчилснөөр цаана нь ямар үр дагарвар гарахыг төсөөлж байна уу. тэрийг чинь дагаад бөөн бизнес. хамгийн энгийнээр хэлэхэд бүх тамга тэмдэг хүртэл солигдохоос л эхлэж байгаам даа. цаад эрх мэдэлтнүүд нь иймэрхүү асуудалд хэзээдээ гаршчихсан. иймэрхүү санаагаа тэр ордонд сууж буй нөхдүүдэд хэлбэл цаадуул чинь гуяа алгадаад тосч авч мэдэх л юм.
эхлээд сэтгэхүйгээ өөрчилцгөөе. дараа нь тэр мухар сүсэгээ дагана уу, луувангаа иднэ үү хамаа алга.

17:01 , 2008-10-24 .. Бичсэн: galbaatar
тийм л дээ, гэхдээ Хүчит Цагаан Шонхор
Монгол Улсад шийдэх ёстой асуудлуудын өмнө байх ёстой юу гэдгийг бодох нь зайлшгүй юм.

эхэнд байна гэвэл энэ талаар шийдвэр гаргах эрх мэдэл бүхий хүмүүст нөлөөлөх хэрэгтэй болно оо доо

zuv ch yum uu?

16:37 , 2007-11-18 .. Бичсэн: Tuvshin.A (зочин)
наадах чин харин арай бодууштай санаа юм шиг санагдаж бна.

{ Сүүлийн хуудас } { 5 -р хуудас Нийт хуудасны тоо: 8 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

http://www.ozone.mn
http://internom.mn
http://www.open-government.mn/mn/index.php
http://yep.mn/

Ангилалууд


Сүүлийн бичлэгүүд

Хувийн санхүүгээ авч явах 12 тулгуур элемент
Hyatad gedeg ug mongolchuud bidniig nerlej baijee
Mongolchuudiin tuuh haanas ehlew?
Bid bugd Hyataduud...
Soyombiig halah tsag bolson...

Найзууд

Tsogtbaatar




:-)
 
xaax