Sonin hachin zuils ee gej...

Bid bugd Hyataduud...

Бид Хятадууд юм гэнэ Эртний их өв соёлтой Монголчууд бидний түүх Хүн гүрнээс эхтэй гэж үздэг. Хүнг мөхсөнөөс хойш Монгол газар нутагт Сяньби /мэ 156 оноос мэ 3-р зуун/ , дараа нь Нирун /мэ 330-555 он/ улсууд хүчирхэгжиж байсан бөгөөд Нирун улсыг Хүнгийн харъяанд байсан монгол үндэстнүүд байгуулсан гэж үздэг. Мөн эртний түүх судар, домог ярианд Монголчууд бид өөрсдийгөө Их Нируны үр ач нар гэж бат итгэлтэйгээр дурьдсан байжээ. Иймээс Нируны өвөг Хүн нар, Монголын өвөг Хүн нар болж байна. Бид бүгдээрээ л “Бөртэ Чоно, Гоо Марал 2 тэнгис далайг гатлан ирээд Онон мөрний хөвөө, Бурхан Халдуны орчим нутаглаж Батцагаан гэдэг хүүтэй болжээ...” гэдэг нууц товчооны эхний бүлгийг мэднэ шүү дээ. Гэтэл хэн нь мэдэгдэхгүй 2 хүн хүрч ирээд л Монгол гэдэг улсыг бий болгочихлоо гэж үү? Үнэндээ би энэ талаар хомсхон мэдлэгтэй байсан болохоор түүхийн ном эргүүлж яваад дараах зүйлийг олж мэдлээ. Монгол угсааны Их Нирун улсыг түрэг угсаатнууд дайран орж ирээд газар нутгийг нь булааж авсан юм байна. Энэ нь манай эриний 555 он байсан бөгөөд Түмэн гэдэг хаантай Түрэг улс байсан бөгөөд Монголчуудыг хавчин гадуурхаж, нутаг уснаас нь хөөж эхэлсэн байна. Ихэнхи  монголчууд тал тал тийш хөөгдөн зайлж эхэлсэн бөгөөд зарим нь Хятадын хойт Вэй, Тан улсууд руу дүрвэж, зарим нь Хянганы нуруу даван Манжуурд төвлөрөн, зарим нь говийн цаана өвөр монгол руу зугтаан гарсан байна. Их Нируны нилээд хэсэг нь одоогийн Амар, Ангар, Эргүнэ /Эрчис/ мөрний зүг дутаан тэнд төвлөрч байжээ. Энэ Эргүнэ гэдэг голын зүг дутаасан хүмүүс нь Монгол гэдэг аймгийн өвөг дээдэс юм.  Рашид Ад Динийн “Судрын чуулган”-д өгүүлсэнээр, “Олон зуун жилийн өмнө монголчууд хүчирхэг байсан бөгөөд Түрэгүүд орж ирэн Монголчуудыг хөөн зайлуулсан” гэсэн домог монголчуудын дунд байсан гэдэг. Эдгээр монголчуудын дунд байсан домгоос хамгийн алдартай нь “Эргүнэ мөрний домог” буюу эрт цагт Монголчуудын Онон, Орхон, Туулаар нутаглаж байхад Түрэгүүд орж ирэн Монголчуудыг алан хядахад Нирун, Хиан /Хиад гэдэг овгийг санаж байна уу/ гэсэн хоёрхон омгийн цөөхөн хүмүүс зугтаан “Эргүнэ гэдэг хадан хавцалд амьдрах болсон. Гэвч тэдний үр хүүхэд нь олшрон Хадан хавцлыг дэлбэлэн гарч ирээд, урьд өмнө нутаглаж байсан нутаг руугаа эргэн нүүсэн” гэдэг. Үүний тухай Монголын Нууц Товчоонд Бөртэ Чино, Гуа Марал 2 далай тэнгис гатлаж ирээд Бурхан Халдунд ирж нутаглав гэж байжээ. Осолдолгүй тэр үед ирсэн хүмүүсийг Бөртэ Чоно, Гоо Марал гэх мэтийн хүмүүс удирдан дагуулж ирсэн байхыг үгүйсгэхийн аргагүй.Харин мөн адил түргүүдэд хөөгдөн зугтааж одсон монгол угсааны Кидан улс говийн өмнө тал буюу одоогийн Өвөр Монголын газар нутагт /хятадтай ойр газарт/ байрлан хүчирхэгжиж байсан бөгөөд мэ 10-12-р зуунд оршин тогтнож байгаад 1125 онд задарч, 1127 онд бүрэн мөхсөн билээ. Кидан мөхөхөд ихэнхи иргэд нь говийн өмнөд хэсэг рүү нүүн одсон бөгөөд төв халхыг үүсгэсэн монгол аймгууд нь говийн хойт хэсэгт төвлөрдөг байжээ. Тиймээс тэр үеийн Монгол аймгууд Өмнө зүгийн Кидан улсыг Хидан, олон тоонд оруулаад тэдгээр улсыг Хитад, Хятад гэдэг болсон байна. Тиймээс бид Хятад гэдэг үгийг хэрэглэх нь тохиромжгүй юм. Нэгэн цагт бид Хятад гэдэг үгээр өөрсдийгөө нэрлэж байсан бол одоо бусдыг нэрлэх болжээ.  Эндээс харахад, түүхийн нугачаанд монголчууд бид өөрсдийгөө нэрлэж байсан “Хятад” гэдэг үгээр одоо бусдыг, нанхиадудыг нэрлэж байна. Басхүү Монголын түүхийн  хамгийн хүнд хэцүү цаг үе бол Манжид дарлагдсан 200 жил биш, харин Эргүнэ хавцалд нуугдан амьдарч байсан мэ 555- 900-аад оны үе юм. Өөрөөр хэлбэл түрэгүүдэд хөөгдсөн Монголчууд 300 гаруй жил бусдын нутгийн хадан хавцал, агуйд бүгэн ядарч зовж явжээ. Хожим эх нутагтаа эргэн ирж, Бөртэ Чоно, Гуа Маралаас эхтэй хэмээх Чингисийн Алтан Ургийн домгийг үүсгэсэн байна.    


Сэтгэгдэл үлдээх

19:17 , 2013-02-06 .. Бичсэн: Зочин
ene g bich d bga hujaa nern s ehleed mongol g merj ideh gd bgamu heden zuun r ta nar barj ideegui wm tsaashdaa ch chadhgui gedgee medej av undur zaya gj bdin ter g oilgo uur heleh ug alga

ойрад

22:47 , 2012-12-14 .. Бичсэн: Зочин
тэнэгт за

baga t1t

18:19 , 2012-01-22 .. Бичсэн: Зочин
huue ji uuruu hyatad za muu umhii hujaa min mongoljuud bid uuruu uurddiinhuu uvug deedes yahin ji
ууртай

16:38 , 2009-02-20 .. Бичсэн: Золоо (зочин)
нэг сэдэвээ л тойруулаад байх юм. Монголчуудын өвөг Хүннү гэдгийг хэн ч мэднэ шүү дээ. Дунд сургуулийн түүхийн сурах бичиг дээр ч байдагшд.
Хятадууд биднийг Мэнг гу гэдэг. Мэнг гэдэг нь эртний гэсэн утгатай ханз, гу гэдэг нь улс нийлээд эртний улс л болж байгаам л даа. Хятад улсын түүх ч бас их сонирхолтой. Гэхдээ ер нь түүх гэдгийг бид хэзээ ч бодитоор нь олж харахгүй ш дээ. Ялангуяа манайх шиг нүүдэлчин улсад өөрийн мэргэдийн бичиж үлдээсэн гээд байх юу ч байдгүй /МНТ-оос өөр/. Хувьсгалын өмнөх түүхийг ч 10н жилд худлаа л заадаг байсан биздээ. Данзан Бодоо бол хувьсгалын эсэргүү болсон гээд л орос ах нар гээд л. Би лав түүхд нээх их итгэдгүй. Би өнөөдөр Монгол хүн Монгол улсад амьдарч байна. Миний өвөг дээдэс хэн байсан нь надад л хамаатай болхоос өөр Дорж, Дулмаад хамаагүй л байх л даа. Яадгийн бол? зарим хүний мууд дуртай хүнд бол Аа чи бол Хужаагийн шээс ч юмуу, хар, еврей гэж хэлэхэд л хэрэгтэй байх шүү. Би бол world citizen. Нэгэнт л хүн болж энэ жижгхэн боловч сайхан гаригт төрсөн нь л хангалттай юм бишүү. Би Хүннүгийн удам Монгол хүн гэдгээ мэднэ, итгэдэг тэгээл болоо.
Яахав хойч үедээ зүгээр л үнэнийг зөвхөн үнэнийг, болсон явдлыг л, алдаатай бол дахиж давтуулахгүйн тулд л бичиж үлдээх хэрэгтэй байх. Жишээ нь Туул гол яагаад ширгэж байгаа, Элсэнд яагад дарагдах болсон, Тужийн нарсан төгөл яагаад байхгүй болсон гээд л. Хүн төрлөхтний түүх ийм л байх учиртай. Түүнээс биш хэн хэдэн хүн алаад аль улсыг эзэлж байсан нь үлгэр домгоороо л үлдэг л дээ. Тийм биш гэж үү

Сэтгэгдэл

17:14 , 2007-11-20 .. Бичсэн: x
Hey teneg ee. hyatad gedeg ugiig tailbarlasan bhad oilgood unshij chadahgui. :)   Hyatad gdg ug!! Oilgoj bna uu.

Tgd ch mongoliin gazar nutag hezee ch haa baisan Cambodjitoi hillej bgagui.
Tegeed ch ter Ergune hadan hawtsal chin odoogiin uwur mongoliin nutagtai oiroltsoo uigar Altai orchmiin nutagt bdin. Tend ,ertnii Kidan gdg uls nuuj ochij bsniig meddeg hun iim yarihgui l bsan bh daa.
Yamar 1 yum medej bj busdad shuumjlel tawij bai! Meddegguigee meddeggui huntei yu ch yarihaw dee.

Tegj baigaad zaw garahaaraa tuuhiin nom olj unshaarai! Gehdee ter Burte Chino ed nariin domogtoi Nuuts Towchoo bish shuu!  Ternii umnuh - manai erinii 500-900 onii uyuudiin tuhai.

hehe. Ehleed medej bj yari. Asuuh yum bwal asuugaarai. Ergune hawysliig orchin uyiin gazriin zurag deer zaagaad ugyu. Yun vietnam...


Зассан: Snickers хэзээ: 2007-11-20 03:20

Сэтгэгдэл

20:03 , 2007-11-16 .. Бичсэн: buugiib (зочин)
erguu mini chi chini snickers bish chinacers yum bishuu. Tuuhee ul medegch n oid toorson sarmagchin lugaa gej. Bid bol mongolchuud .Mongol gedeg n yazguur garalaaraa Altai yazguurtan bogood end bas tureg evenk uiguur tungus geed tumen yum bii. Tegsen chi bidniig Haa holiin pilipin veatnam kampochitai neg garvaltai han yazguurtai huzaa nartai ijilshuulne genee.Ugee olj chalchij uheree olj mooroorei huuhee.Neg bol chi deed teneg. medehgui yumhiihaa tuhaid meddeg meteer hudal zohion chalchigch neg bol hujaa.Zail muu hujaa

{ Сүүлийн хуудас } { 4 -р хуудас Нийт хуудасны тоо: 8 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

http://www.ozone.mn
http://internom.mn
http://www.open-government.mn/mn/index.php
http://yep.mn/

Ангилалууд


Сүүлийн бичлэгүүд

Хувийн санхүүгээ авч явах 12 тулгуур элемент
Hyatad gedeg ug mongolchuud bidniig nerlej baijee
Mongolchuudiin tuuh haanas ehlew?
Bid bugd Hyataduud...
Soyombiig halah tsag bolson...

Найзууд

Tsogtbaatar




:-)
 
xaax