Sonin hachin zuils ee gej...

Hyatad gedeg ug mongolchuud bidniig nerlej baijee

Хятад гэдэг үг Монголчуудыг нэрлэдэг гэнэ. Харин жинхэнэ хятадуудыг бид “Нанхиадууд” гэж нэрлэж байжээ. Чухам яагаад хятад гэдэг үг монголчуудыг нэрлэдэг билээ?  Хүннүчүүдийг бидний өвөг дээдэс гэдэг. Монголчууд өөрсдийгөө Нируны үр удам гэж үздэг бөгөөд Нирун буюу Жужаныг үүсгэн байгуулахад Хүннүчүүд оролцож байжээ. Тиймээс Жужануудын өвөг нь Хүн нар, эндээс монголчуудын өвөг дээдэс нь Хүн нар юм.Хүннү гүрэн дотроо монгол, түрэг угсааны 24 омгоос бүрдэж, омгийн толгойлогчдыг буюу бүх Хүннүг Шаньюй удирддаг байжээ.  Хэдийгээр ихэд хүчирхэгжиж, хөрш улсынхаа /тухайн үеийн хятадад Хан гүрэн ноёлж байжээ/ төрийн эрхийг гартаа авч явсан Хүннү гүрэн Азийн анхны төрт улс байж, асар том газар нутгийг эзэлж байсан боловч түүхийн нугачаанд идэгдэж, дотоод асуудлуудаасаа болоод задарч унасан билээ. Түүний дараа одоогийн Монгол Улсын газар нутагт Хүннүгийн харъяанд байсан монгол түрэг угсааны улсууд хүчирхэгжиж байсны дотор Сяньби, Нирун 2 монгол угсааных байжээ. Их Нирун улсыг мөхсөний дараа Монголын нутагт Түрэг, Уйгар, Киргиз гэх мэтийн түрэг угсааны улсууд ноёлж байсан бол тэдний араас 1100-аад оны үед Монголын орчим говийн цаанаас Шар мөрний эргийг гол түшиц газраа болгосон Монгол үндэсний Кидан улс хүчирхэгжин гарч иржээ. Хятад улсыг эзлэн захирч байсан тус улс Юань гүрэн шиг Хятадын гүнд нэвтрэн Хятадыг эзлэх бодолгүй байжээ. Яагаад гэвэл кидан нь нүүдэлчин цөөхөн хүнтэй улс тул их хүнтэй суурьшмал улсыг захирч хүчрэхгүй гэж боддог байжээ. Тэрний оронд Хятадын жижиг улсуудыг аль болох хагаралтай байлгаж тэдний дундаас албан татвар, гувчуур аван оронд нь цэргийн тусламж үзүүлэх нь илүү ашигтай байсан байна. Ийнхүү Кидан нь Хятадын гадна талаас Хятадыг захирсан цорын ганц улс гэдэг. Гэвч Киданы хаад ноёд 100 гаруй жил дайн байлдаан хийлгүй тайвширч, найр наадам хөөцөлдөн назгайрсанаас болоод урьдны хүчирхэг байдлаа алдан өөрийн эзэмшилд байсан хятадын 16 аймгийг Алтан улсад алдсан нь 1125 оны үе  байсан бөгөөд тэр үед Зүрчидийн Алтан Улс байгуулагджээ. Ийнхүү хүч нь суларсаар эцэстээ Киданы эзэн хаан Елүй Янисүй Алтан Улсад баригдан 1127 онд цаазаар авахуулсанаар Кидан улс мөхсөн байна. Кидан мөхөхөд ихэнхи иргэд нь говийн өмнөд хэсэг рүү нүүн одсон бөгөөд төв халхыг үүсгэсэн монгол аймгууд нь говийн хойт хэсэгт төвлөрдөг байжээ. Тиймээс тэр үеийн Монгол аймгууд Өмнө зүгийн Кидан улсыг Хидан, олон тоонд оруулаад тэдгээр улсыг Хитад, Хятад гэдэг болсон байна. Тиймээс бид Хятад гэдэг үгийг хэрэглэх нь тохиромжгүй юм. Нэгэн цагт бид Хятад гэдэг үгээр өөрсдийгөө нэрлэж байсан бол одоо бусдыг нэрлэх болжээ.   

Сэтгэгдэл үлдээх

Hooh

14:49 , 2008-03-25 .. Бичсэн: Зочин
tiimuu? tiim cydalgaa concooguu yum baina. conirholtoi bichcen bainaa.

14:06 , 2008-03-20 .. Бичсэн: xvv
хиад гэдэг нь ямар утгатайг нь сайн мэдэхгүй ч нан гэж лав өмнөд өмнө зүг гэсэн хятад үг байхаа.? Ямартай ч Монгол угсаатны гарал үүслийн талаар сайхан бичжээ. Зарим хүмүүс Хүннү нар Монголын өвөг дээдэс биш л гээд байдаг юм??? Магадгүй яг ген энэ тэр нь Монгол биш байж мэдэх л юм. Гэхдээ Монголчуудын хувьд их сонин гентэй нэлээн тусдаа хүмүүс юм шиг санагддаг... Гоо марал, Бөртэ чоно хоёр тэнгис далайг гатлаж ирсэн гээд байдаг арай одоогийн америк тивээс нүүж ирсэн юм биш биз дээ гэж бас бодогддог юм. Ген маш нарийн судалгаанууд л энийг харуулах байх даа. Дээх нь Японд байхад нэг нэвтрүүлгээр Японы эрдэмтдийн генийн судалгаагаар дэлхийн бүх хүн 9 ээжээс үүссэн болохыг илрүүлсэн гээд судалгааныхаа талаар яриад байсан???

xexe vgvi bxa!

11:56 , 2008-03-20 .. Бичсэн: Зочин
nanxiad gdg chn xyatad xelnii vg mvgtei xamagvi bxo!
nere chinggis khan kinon dr nanxiadud ged bsan shd xyatadudig. zuw yum shig l bxin

Анд минь нэг санал

10:47 , 2007-11-21 .. Бичсэн: ГАНАА (зочин)
сайн уу. Нанхиад гэдэг үг чинь бас нэг сонин санагдаад явчлаа. ИБд тэднийг НАНХИАД гэж нэрлэх нь ийм байж болох талтай. НАН буюу хятадаар өмнөд гэсэн үг. Харин ХИАД гэдэг үг чинь нөгөө Хиад Боржигоны хиад болж байвал бид бас хэцүү еэ, Нэг ёсондоо өмнөд Хиадууд гээд байгаам биш үү. Нээрээ тэгж байгаа бол яанаа. Тэхдээ бид чинь хоорондоо ялгаатай ген нь хүртэл өөр шүү дээ. Зүгээр л энэ түүхэн байлдан дагуулалтын ул мөр л гшэж найдъя

{ Сүүлийн хуудас } { 2 -р хуудас Нийт хуудасны тоо: 8 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

http://www.ozone.mn
http://internom.mn
http://www.open-government.mn/mn/index.php
http://yep.mn/

Ангилалууд


Сүүлийн бичлэгүүд

Хувийн санхүүгээ авч явах 12 тулгуур элемент
Hyatad gedeg ug mongolchuud bidniig nerlej baijee
Mongolchuudiin tuuh haanas ehlew?
Bid bugd Hyataduud...
Soyombiig halah tsag bolson...

Найзууд

Tsogtbaatar




:-)
 
xaax